Азийн боловсролыг тэргүүлэгч орны туршлагыг нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-20 22:04:15

Өмнөговь аймагт ирэх дөрвөн жилд "Багш хөгжил" хөтөлбөрийг  хэрэгжүүлэхээр боллоо.

Тус аймагт өнгөрсөн дөрвөн жилд боловсролын шинэчлэлийн хүрээнд "Багшийн хөгжил" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Харин энэ удаагийн хөтөлбөрт Азийн боловсролыг тэргүүлэгч орны туршлагыг нэвтрүүлэхээр төлөвлөсөн нь шинэлэг ажил болоод байна.

"Багш нарынхаа хандлагыг өөрчлөх, ур чадварыг дээшлүүлэх замаар бид боловсролын салбарт ахиц гаргана гэж үзэж байгаа. Тиймээс боловсролын салбарын дэвшилттэй технологи, арга зүйг нэвтрүүлэхийн тулд хөрш орнууд болон Азийн боловсролыг тэргүүлэгч орны туршлагыг судлах, суралцуулах зэргээр багш нараа бэлтгэхээр төлөвлөж байна" гэж аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн н.Мөнгөнтуул ярьсан юм. 

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн төсвөөс 244 сая төгрөг, улсын төсвөөс 72 сая төгрөгийг ирэх дөрвөн жилд зарцуулахаар төсөвлөөд байгаа ажээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ