Терроризмыг санхүүжүүлж байгааг таслан зогсоохын тулдЕХ хилийн хяналтаа чангатгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБРЮССЕЛЬ. /Xinhua/. Террорист ажиллагаа болон зэвсэг худалдан авахад зориулан санхүүжилт хийж байгааг таслан зогсоохын тулд Европын Холбооны /ЕХ/ гишүүн улс орнууд руу мөнгө болон үнэт металл шилжүүлэхэд хатуу хяналт тавихыг Европын Комисс санал болголоо.
Гэмт хэрэг үйлдэж болзошгүй сэжигтэй этгээдүүдийн авч явж байгаа бэлэн мөнгө болон үнэт металлуудыг хураан авах зөвшөөрлийг ЕХ-ны гишүүн улсуудын холбогдох албаны хүмүүст өгөхийг шинэ саналд тусгажээ.
Мөн гаалийн албаны хүмүүс шуудангаар болон ачаа тээврээр илгээсэн урьдчилсан төлбөрт төлбөрийн картуудыг шалгах эрхтэй болох аж.
Террористууд болон тэднийг дэмжигчдийн талаарх мэдээллийг мөрдөгчид харилцан солилцож байх хэрэгтэй гэж тус комисс үзжээ.
Франц болон Бельгид удаа дараа террорист халдлага болсонтой холбоотойгоор ЕХ-ны албаны хүмүүс терроризм болон террористуудыг санхүүжүүлж байгаа эх үүсвэрүүдтэй тэмцэх арга хэмжээг чангатгаж байгаа юм.
Г.Доржханд