Биатлоны Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулахаас Оросын тал татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2016-12-23 15:18:40

ЕКАТЕРИНБУРГ./TASS/. ОХУ-ын Тюмень хотод болох хуваарьтай биатлоны Дэлхийн цомын тэмцээний 8 дахь гарааг зохион байгуулахаас Оросын Биатлоны спортын холбоо татгалзсан тул зохион байгуулах хороо тасалбарын мөнгийг үзэгчдэд буцаан олгож эхэлжээ.  

Тэмцээн ирэх оны 3 дугаар сарын 9-12 нд Тюмень хотод болох гэж байсан юм. Р.Макларены удирдсан Олон улсын Сэргээшийн эсрэг агентлагийн /WADA/ тусгай комиссын тайланд Оросын 31 биатлонч хориотой бодис хэрэглэсэн тухай дурдсантай холбогдуулан Олон улсын биатлоны холбоо /IBU/ пүрэв гарагт хуралджээ. Үүний дараа Оросын Биатлоны холбоо Тюменьд болох гэж байсан 8 дахь гарааны эрхийг IBU-д буцаан өгсөн байна.  

Тюмень мужийн цана, биатлоны холбооны захирал А.Тоболов ярихдаа “шилдэг биатлончдыг Тюменьд болох өөр бусад тэмцээнүүдэд урьж болох юм. Тухайлбал, Тюмень мужийн захирагчийн нэрэмжит тэмцээнийг бид 20 жилийн турш зохион байгуулж байна. Сүүлийн үед энэ тэмцээнд оролцохоор гадаадын тамирчид олноороо ирэх болсон. Энэ тэмцээний хүрээг тэлж, шилдэг тамирчдыг урьснаар Тюменийн хөгжөөн дэмжигчдийг баярлуулмаар байна” гэлээ.

Б.Адъяахүү   

Холбоотой мэдээ