Дорнод аймагт тусгай хамгаалалттай газар 92 бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-12-26 17:45:14

Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн санг бүрдүүлэх ажил Дорнод аймагт явагдаж байна. Тус аймгийн хэмжээнд Орон нутгийн тусгай хамгаалалттай 92 газар байдаг нь тус мэдээллийн санд бүртгэгджээ.

Улсын хэмжээнд 1919 тусгай хамгаалалттай газар бүртгэгдсэнээс 50 орчим хувь нь зөрчилтэй байгаа тухай албаны эх сурвалж мэдээлсэн. Тусгай хамгаалалтад авахдаа Ашигт малтмалын хуульд заасны дагуу орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гардаг. Ямар хуулийн аль заалтыг үндэслэх вэ гэдгийг тодорхой хуульчлаад өгсөн байдаг гэнэ. Гэтэл уг тогтоолд байршил, солбицол тодорхойгүй, хэдэн жилээр авсан нь мэдэгдэхгүй, хуульд заагаагүй үндэслэлээр авсан гэхчлэн зөрчилтэй мэдээлэл орж ирж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байв.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийж буй энэ ажилд шат шатны Иргэдийн хурлын төлөөлөгчид анхааралтай хандаж холбогдох мэргэжлиййн байгууллагынхантай ойр ажиллахыг зөвлөж байгаа юм.   

  Б.Туяа

Холбоотой мэдээ