Ерөнхий сайдын урилгаар “Мишээл” цэцэрлэгийнхэн Төрийн ордонд зочилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-27 22:48:02

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар төрийн ордонд зочилж, төрийн 9 хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Мишээл” цэцэрлэгийн хамт олон Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар ийнхүү төрийн ордонд айлчилж, төрийн 9 хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэхийн сацуу төрийн албан хаагчийн тангарагаа өргөсөн байна. Түүнчлэн “Мишээл” цэцэрлэгийн хамт олон УИХ-ын чуулганы явц болон Төрийн ордонтой танилцаж, ордны музейг үзэж сонирхжээ. Мөн тэд Ерөнхий сайдын урилгаар Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармоний " SNOW MELODY New year's 2017" хүндэтгэлийн тоглолт үзжээ.

Энэхүү аяллаа тус хамт олон Ерөнхий сайд маань бидэнд ажлын маш том урам өглөө. Мөн энэхүү үйл явдал нь манай цэцэрлэгийн түүхийн хуудаснаа бичигдэх онцлох үйл явдал боллоо хэмээн талархлаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Мандал сумын унаган иргэн. Энэ ч утгаараа Мандал сумынхаа төр төсвийн байгууллагууд, ЕБ-ийн сургуулийн сурагчид, анги хамт олон, ахмадуудаа ээлж дараатайгаар Төрийн ордонтой танилцуулах аяллыг зохион байгуулж байгаа билээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ