Бага насны хүүхдэд олгох эмийн жагсаалт эцэслэн гараагүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2017-01-05 10:26:08

Агаарын бохирдлын оргил үе эхэлсэнтэй холбогдуулан 0-5 хүртэлх насны хүүхдэд 11 төрлийн эм үнэгүй олгох тухай асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байгаа талаар ЭМЯ-наас мэдэгдэв.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр 0-5 хүртэлх насны хүүхдэд олгох 11 нэр төрлийн эмийн жагсаалт, санхүүжилт зэргийн талаар мэдээлэл гарсан. Одоогоор ЭМЯ болон ЭМНДЕГ-аас олгох эмийн жагсаалт, санхүүжилт зэргийг шийдвэрлээгүй байгаа юм. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан эмийн нэрсийн жагсаалт үндэслэлгүй аж. Эмийн жагсаалт гарсан даруйд олон нийтэд мэдээлэх юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ