Номтой нөхөрлөж, мэдлэгээ түгээцгээе аяныг зарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас албан хаагчдынхаа дунд “Номтой нөхөрлөж, мэдлэгээ түгээцгээе” аян эхлүүлснээ зарлалаа.
Энэхүү аян жилийн турш үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд хамгийн олон ном уншсан номын сайн нөхрийг тодруулж, номоор дамжуулан олж авсан мэдлэгээ бусадтай хуваалцах, түгээх, мэтгэлцэх, өөрийгөө шинээр нээх боломжийг олгож буйгаараа онцлог гэнэ. Жилийн турш хэн хамгийн олон ном уншсан, байгууллагынхаа номын санд өөрийн боломжоор хамгийн үнэ цэнэтэй ном хамгийн олон хандивласан, уншсан ном дотроосоо нэг шилдэг зохиолыг сонгон утга агуулга, гол дүрийн болон зохиолын баатруудын онцлог, уг зохиолоос олж авсан мэдрэмж, мэдлэгийн талаар хамт олондоо хамгийн сонирхолтой хэлбэрээр танилцуулга бэлтгэн хамгийн өндөр оноо цуглуулах аж.
Анги, салаа, салбараараа жүжиглэсэн тоглолт хийж шалгарсан албан хаагчийг жилийн эцсээр Онцгой байдлын газрын даргын нэрэмжит шагналаар шагнах ажээ.
Б.Гантуяа