Өмнөдэлгэр суманд тавьсан хорио цээрийн дэглэмийг цуцлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-01-06 10:55:36

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багт тавьсан хорио цээрийн дэглэмийг энэ сарын 04-нд цуцалжээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 16-нд Тус багийн малчин Б-н 32 хонинд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Өвчилсөн малаас дээж авч шинжлэхэд Хонины цэцэг өвчин болох нь тогтоогдсон тул сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон юм. Хорио цээрийн дэглэмийн хугацаанд дахин өвчлөл гараагүй тул энэ сарын 04-нд сумын Засаг даргын захирамжаар цуцалсан байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ