Увс аймаг шинэ радиотой боллоо

ОРОН НУТАГТ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 20:26:51

 Увс аймгийн хэвлэл мэдээллийн салбарт бас нэгэн бүл шинээр нэмэгдлээ.

Хэдхэн хоногийн өмнө албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Увс” телевизийн хамт олон дэргэдээ FM 103.3 радиог ажиллуулж эхлүүлээд байна. Тус радио нь 24 цагаар ажиллах бөгөөд одоогоор Увс аймгийн 6 суманд нэвтрүүлгээ цацаж байгаа аж .

 Сэтгүүлч, яруу найрагч С.Пүрэвсүрэн “Увс медиа групп”-ыг үүсгэн байгуулж, улмаар төрөлх Увс нутагтаа “Увс” телевиз, “FM 103.3” радиог ийнхүү ажиллуулж эхлээд байна. Тэрбээр цаашдаа “Увс хэвлэх үйлдвэр”-ийг он гарахаас өмнө аймагтаа оруулж ирэхээр шамдан ажиллаж байгаа аж.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ