ЦЕГ-ын дарга салбарын байгууллагын ажилтай танилцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-09 13:32:56

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар Ө.Энхтөр өнгөрөгч бямба гарагт Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Мэдээллийн технологи, холбооны газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Албадан саатуулах төв, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс зэрэг  байгууллагатай танилцсан байна. 

Салбарынхаа эдгээр байгууллагын үйл ажиллагаа, албаны бэлэн байдал, ажиллах орчин нөхцөлтэй танилцаж, алба хаагчдын санал хүсэлтийг сонссон байна. Дээрх уулзалтуудад Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар П.Батбаатар, Дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж, Дэд бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, дэд комиссар Ч.Болдбаатар, Гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга, туслах комиссар Д.Батсайхан, Санхүү хангамжийн газрын дарга, дэд комиссар Д.Амарсайхан, Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан нар байв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ