Өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-01-09 21:58:57

Өмнөговь аймагт “Цодгор хүү-2017” өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Энэ жилийн тэмцээн Монгол Улсын шатрын спортын хүндэт мастер, насанд хүрэгчдийн аймгийн 25 удаагийн аварга шатарчин Рэгдэнгийн Гаадангийн нэрэмжит болгон зохион байгуулснаараа онцлог байлаа.   Хүүхэд, багачуудын шатрын спортын авьяас чадварыг нээн илрүүлэх, шатрын спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэх, ирээдүйн мастеруудыг бэлтгэх зорилготой уг тэмцээнийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан байна. Тус тэмцээн энэ сарын 08-09-ний өдрүүдэд аймгийн төв Даланзадгад сумын “Даян хаан” төвд болжээ.

Энэхүү тэмцээнд Баяндалай, Баян-овоо, Булган, Номгон, Сэврэй, Ханхонгор, Гурвантэс, Цогт-Овоо, Цогтцэций, Мандал-овоо, Манлай, Хүрмэн, Даланзадгад сумдын нийт 140 шатарчин хүүхдүүд оролцож, 13-насны ангилалаар өрсөлдлөө.  Тэмцээнийг шатрын спортын дэд мастер Г.Оргил, Б.Нармандах, Дэлхийн шатрын холбооны шатрын багш Ж.Бат-Эрдэнэ, “Ноён богд” шатрын клубын багш Б.Бямбажав, багш Э.Хүүхнээ, ХГБХХ-ийн мэргэжилтэн Б.Батболд, Б.Өлзийнаран, У.Нарангоо, Э.Сувданчимэг, Э.Ууганбямба нар шүүн явуулсан байна.

Уг тэмцээнд 5 хүртэл насны ангилалд С.Бат-Ирээдүй, 6-7 хүртэл насны охидын ангилалд Л.Анхилуун, хөвгүүдийн ангилалд М.Занданшагай, 8-9 насны охидын ангилалд Б.Маралжингоо, хөвгүүдийн ангилалд  Г.Гандөл нар түрүүлсэн байна. Мөн  10-11 насны охидын ангилалд  Т.Эмүжин,  хөвгүүдийн ангилалд  Д.Мөнхмандах, 12-13 насны охидын ангилалд  Т.Наранхишиг, хөвгүүдийн ангилалд П.Тайванбаяр, 14-15 насны охидын ангилалд О.Эрдэнэчимэг, хөвгүүдийн ангилалд Н.Билгүүн, 16-17 насны охидын ангилалд Б.Халиун, хөвгүүдийн ангилалд С.Тэмүүжин нар тус тус шалгарчээ.

Ангилал тус бүрт шалгарсан сурагчид 2017 оны 01 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Монголын Хүүхдийн Ордонд болох “Цодгор хүү– 2017” улсын уралдаанд оролцох эрх авсан байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ