Газар тариалангийн элит Цагааннуурынхан соёлыг дэлгэрүүлэгч сумаар шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 13:12:26

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум урлаг, соёлыг түгээгч, дэлгэрүүлэгч, шилдэг сумаар шалгарчээ.

2014 оны соёлын байгууллагын үйл ажиллагаагаар Цагааннуур сумын соёлын төв шалгарч аймгийн Боловсрол, соёлын газрын шагнал  “Шилдэг соёлын төв”, Засаг дарга Ч. Жаргалсайхан “Соёл, урлагт ээлтэй Засаг дарга” батламжийг гардан авлаа.

Мөн тус сумын соёлын төвийн эрхлэгч З.Бэхбат “Шилдэг удирдагч” өргөмжлөл, номын санч Ц.Сүглэгмаа “Шилдэг номын санч”, орон нутаг сурталчлах танхимын ажилтан Н. Амарсанаа “Бүтээлч соёлын ажилтан”, ардын авьяастан Х. Сумъяа “Бүтээлч ардын авьяастнаар”-аар тус тус шалгарч шагнагджээ.

 Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ