Шинэ нисэх буудлын барилгад хийсэн шалгалтын талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-01-18 08:34:25

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Төрийн ордонд болно.

Хуралдаанаар нийт есөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, УИХ-ын даргын ОХУ болон Булангийн зарим оронд хийсэн айлчлалын талаар болон Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулга хийнэ. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн барилга байгууламжид хийсэн Улсын комиссын хяналт шалгалтын дүнг танилцуулахаар төлөвлөсөн байна. Мөн  ХНХ-ын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын 2008 оны 142 дугаар тогтоол болон Хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт оруулах, Насны хишиг олгох журам батлах тухай асуудлыг хэлэлцүүлэх аж. БСШУ-ны сайд Ж.Батсуурь Шинжлэх ухааны паркийн захиргаа байгуулах тухай, УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж “Алт-2” үндэсний хөтөлбөр батлах тухай талаар танилцуулна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ