Завханы төв Улиастай сумын 9 цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-18 16:02:57

Завханы төв Улиастай сумын цэцэрлэгүүдийг энэ сарын 18-ны өдрөөс эхлэн 27-ныг дуустал үйл ажиллагааг нь түр хугацаагаар хаагаад байна.

Томуу томуу төст өвчний тархалт их байгаатай холбогдуулан Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайдын 1а/451 тоотоор ирүүлсэн зөвшөөрлийг үндэслэж Завхан аймгийн Засаг дарга Улиастай сумын 9 цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаах захирамжийг гаргажээ.

Улиастай сумын хэмжээнд амьсгалын цочмог халдвар, томуу, томуу төст өвчний өвчлөл эрс нэмэгдэж амбулаторийн үзлэгийн 22 хувиас илүү гарчээ. Мөн хүүхдийн тасгийн ачаалал эрс нэмэгдэж тархалт их буй юм.  Тиймээс хүүхдийн дунд үзвэр үйлчилгээ, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн зохион байгуулахыг түр хугацаагаар зогсоох, хойшлуулах шийдвэрийг гаргаад байна.

Харин ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр одоогоор гараагүй байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ