Баруунтуруун сумын спорт зааланд засвар хийх шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-20 19:02:23

Увс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуулийн спорт зааланд их засвар хийж, орчин нөхцлийг нь сайжруулах шаардлагатай байна.

Тус сургуулийн спорт зааланд жүдо бөхийн секц тогтмол хичээллэдэг аж. Тив дэлхий, олимпийн аваргууд, үндэсний бөхийн алдар цолтнууд энэ заалнаас бэлтгэл сургуулилтаа хийж эхлэн амжилтын оргилд хүрсэн байдаг. Тухайлбал, Монгол Улсын аварга С.Мөнхбат, арслан Б.Ганбат, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар, хамгийн сүүлд буюу 2016 оны олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа нар тус сумаас төрөн гарчээ.

Баруунтурууны Ахлах сургууль 320 хүүхдийн суудалтай ч одоогоор 574 сурагч, 66 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 2015 онд тус сургуулийн дотуур байр, номын сан нь хүүхдийн амьдрах, сурч боловсрох орчныг сайтар бүрдүүлэн Аймгийн оны тэргүүний дотуур байр, номын сангаар шалгарч байжээ.

Б.Батхүү

 

 

 

Холбоотой мэдээ