10 төрлийн 30 эмийг 0-5 насны хүүхдэд үнэгүй олгоно

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ulzii@montsame.mn
2017-01-25 14:14:41

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/-наас санаачлан томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 0-5 настай хүүхдийн хэрэглэдэг 10 нэр төрлийн эмийг 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Тухайлбал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 0-5 насны хүүхэд ууж хэрэглэх, нэн шаардлагатай 10 төрлийн 30 эм бэлдмэлийг  100 хувийн хөнгөлөлттэй буюу үнэгүй олгохоор шийдвэрлэсэн.

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 хүртэлх насны хүүхэд уг тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг 800 гаруй эмийн сангаас авах боломжтой.  Хөнгөлөлттэй үнээр олгох 10 нэр төрлийн 30 эмийг эрүүл мэнд нийгмийн даатгалын газартай гэрээтэй эмийн сангуудаар олгож байна.

Д.Өлзий 

Холбоотой мэдээ