Баруун-Уртын төв замыг шинэчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 11:17:37

Баруун-Урт хотын замын 7 уулзварыг улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр өргөтгөн шинэчилж, 5 км хар зам тавих ажлыг “Арж капитал”  компани 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэснээ өнгөрсөн ням гарагт  аймагт хүлээлгэн өгч нээлт хийлээ.

Шинэ зам хүлээж авах нээлтийн ёслолд  УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын гишүүн Ч.Улаан болон тус аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нар оролцов. Гурван жил дараалан улсдаа тэргүүлсэн Сүхбаатар аймагт энэ жил хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг нь хотын  төвийн хуучин бетонон хучилттай замыг асфальтаар хучих ажил юм байна.

Г.Сүхээ

 

Холбоотой мэдээ