Артишокоор ундаа, салат үйлдвэрлэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 11:38:53

"Артишок” клуб, “Газар шим” ХХК хамтарч Эрдэнэтийн брэнд бүтээгдэхүүнийг аймгийн Засаг дарга С.Дангаасүрэнд танилцууллаа.

Хүний эрүүл мэнд нэн тустай артишок ургамлыг Орхончууд 2013 оноос эхэлж анх тариалсан. Ингэхдээ кластерийн зарчмаар ажилласан нь үр дүнгээ өгчээ. Өөрөөр хэлбэл, “Артишок” клуб 60 өрхөд артишок ургамлыг тариалахад нь туслалцаа үзүүлж тарьсан бүтээгдэхүүнээ хэнд хаана борлуулах вэ, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ гэдгээ сайтар төлөвлөж чаджээ. Үүний дагуу Баян-Өндөр сумын “Сум хөгжүүлэх сан”-аас найман сая төгрөгийн зээл авч Жаргалант болон Булган аймгийн Ингэт суманд гурван хүлэмж байгуулж тариалалт хийжээ.  Тарьсан бүтээгдэхүүнийхээ ишийг “Газар шим” ХХК-д нийлүүлсэн ажээ.  Харин “Газар шим” компаниар түүгээр нь ундаа, салат хийж зах зээлд борлуулж эхэлсэн байна. Ийнхүү Эрдэнэтийн дахин нэг шинэ брэнд бүтээгдэхүүн худалдаанд гарсан байна.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ