“Хувь хүний санхүү” сурах бичгийг боловсруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-02-01 18:20:12

МУИС-ийн Бизнесийн сургууль, СЭЗИС, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш нар

“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хүрээнд сурах бичиг, дасгал ажлын ном гаргажээ.

Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУЯ-ны хамтарсан тушаалаар 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлсэн билээ.

Залуу үед санхүүгийн мэдлэг олгох тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Хувь хүний санхүү” сэдэвт хичээлийг бүх их, дээд сургуулийн хөтөлбөрт мэргэжил харгалзахгүй тусгуулах зорилгоор дээрх сурах бичгийг боловсруулсан байна.

 

Холбоотой мэдээ