Дүрвэгчдийг дэмжихийг НҮБ-ын тэргүүн уриалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-02-02 12:36:44

НҮБ. /Xinhua/. Цагаачид болон дүрвэгчдийг АНУ-д нэвтрүүлэхгүй байх тухай зарлигийг Ерөнхийлөгч Дональд Трамп гаргасны улмаас дэлхий дахинд үймээн үүсээд байгаатай холбогдуулан дүрвэгчдийг дэмжихэд нэгдэхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш уриаллаа.

АНУ-д дүрвэгчдийг нэвтрүүлэхийг түр хориглохыг Д.Трамп өнгөрсөн долоо хоногт үүрэг болгосны дараа Америкийн нисэх онгоцны буудлуудад зорчигчдыг баривчилж, олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болсоор байна.

НҮБ-ын тэргүүн өчигдөр мэдэгдэл хийхдээ “энэ хоригийг террорист суртал нэвтрүүлэг болгон ашиглаж болзошгүй” гэж анхааруулав.

Энэ сарын сүүлчээр тэрбээр Германд айлчилж, “Их-20” бүлгийн гишүүн улс орнуудын Сангийн сайд нарын уулзалтад  оролцох аж.

Айлчлалын үеэр тэрбээр Германы Канцлер Ангела Меркельтэй уулзаж, дүрвэгчдийн асуудлыг хэлэлцэхөөр төлөвлөжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ