III эмнэлэг тусламж үйлчилгээг 2 ээлжээр үзүүлж эхэллээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ulzii@montsame.mn
2017-02-02 12:48:43

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 сарын 31-ны А/48 тоот тушаалаар тусламж үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлж, ачааллыг багасгахаар зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлгийн амбулатори, оношлогооны тасгууд  өчигдрөөс оройн 20 цаг хүртэл өдөр бүр хоёр ээлжээр ажиллаж эхэллээ.

Тус эмнэлэг нь улсын хэмжээний зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлгийн хариуцлагатай үүргийг гүйцэтгэн ажилладаг. Иймд уг чиглэлийн үзлэг, оношлогооны үйлчилгээ байнгын ачаалалтай байдаг. Зөвлөх поликлиникийн 8-10 кабинет болон дуран, дүрс оношилгоо  (рентген, хэвлийн ЭХО), лаборатори, зүрхний бичлэгийн тусламж үйлчилгээг 08-20 цагт тогтмол үйлчилгээ үзүүлж байна.

Амбулаторид ээлжээр ажиллаж эхэлсэн эхний өдөр буюу 02 сарын 01-ны 15 цагийн үед 100 гаруй хүн хоёрдугаар ээлжийн тусламжийг авахаар ирсэн байв. Үйлчлүүлж буй иргэд хоёр ээлжийн үйлчилгээний зохион байгуулалт, үйл ажиллагаанд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлсээр байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ