Хөдөлмөрийн нөхцлийн хэмжилт шинжилгээ хийж эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙХөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой Баян-Өлгий аймагт төвөөс мэргэжилтнүүд хүрэлцэн ирж үзлэг шалгалт хийж эхлэв.
Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Т.Нурлааны тайлбарласнаар эдгээр хүмүүс эхний улиралд багтаан уул уурхай, барилга, цахилгаан эрчим хүч, дулаан, ноос угаах, мэдээллийн зэрэг аюул осол, хүндрэлийн эрсдэл бүхий арван хоёр байгууллагад орчин цагийн багаж хэрэгслээр ажлын байрны шинжилгээ судалгаа хийж үнэлэмж тогтоох юм байна.
Гэрэл, дуу шуугиан, тоосролт, хордолт, халуун хүйтний хэмжээг тодорхойлно. Кемелекийн газар доорх уурхай, Нүүрст Хотгорын ил уурхай, тоосролт ихтэй ноос угаах үйлдвэрт зөрчил багагүй гардаг. Энэ шинжилгээ нь ажиллагсдыг аюул ослоос урьдчилан сэргийлэх, хүнд хортой нөхцөлд ажилладаг хүмүүст янз бүрийн хөнгөлөлт үзүүлэх ач холбогдолтой юм байна.
Ш.Айзаря