Хөвсгөл сумынхан малчдын зөвлөлгөөн зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-02-08 15:35:56

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ЗДТГ-аас  “Малчдын зөвлөлгөөн”-ийг энэ сарын 03-наас 04-нд зохион байгууллаа.

Говийн хутагтуудын нутаг гэж алдаршсан Хөвсгөл сум  2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 105 мянга гаруй толгой мал тоолуулсан бөгөөд тэмээн сүргийн тоо толгой өсөж 4000 гарсан байна.

Жилдээ нэг удаа болдог зөвлөлгөөнөөр малчид цугларч гар бөмбөг, олс таталт, тэмээтэй буухиа, тэмээн уралдаан зохион байгуулсан бол хоёр дахь өдөр аймаг, сумын Засаг дарга ирэх жилүүдэд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч малчдын санал, бодлыг сонссон аж.

Энэ жил тус сумаас малчин Д.Насан-Өлзий, А.Сүхбаяр, Л.Ганзориг нар Мянгат малчин болсон бол  аймгийн аварга  малчны алдрыг нэгдүгээр багийн малчин Л.Нямдорж,  гуравдугаар багийн малчин А.Сүхбаяр нар хүртжээ.    

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ