Чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-10 14:48:04

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банк,"Эрдэнэт үйлдвэр" дэх ОХУ-ын эзэмшлийн 49 хувийг "Монгол зэс" корпораци худалдаж авсан үйл ажиллагаанд хийсэн дүгнэлт зэрэг нийт 6 асуудал хэлэлцэхээр товолжээ.

Хуралдааныг даргалагч үүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Д.Эрдэнэбат ажиллах болсныг нийт гишүүдэд танилцуулсан юм. Ингээд товын дагуу Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эхлэв.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ