Нарантуул захын чиглэлд буухиа автобус үйлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-02-11 12:55:48

Сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийх өдрүүд буюу энэ сарын 11, 12, 18,19-ний бямба, ням гарагт “Нарантуул” худалдааны төв рүү их багтаамжийн буухиа автобус 10:00, 12:30,15:00 цагт иргэдэд үйлчилнэ.

Дараах 11 чиглэлээс “Нарантуул” зах руу үйлчлэх бөгөөд их багтаамжийн автобусаар том хүн 1000, хүүхэд 200 төгрөгийн тарифаар үйлчлүүлэх юм.

№ Чиглэлийн нэр                      Үйлчлэх цаг                               Үйлчлэх ААНБ

1 Орбит-Нарантуул зах                                                 Тэнүүн-Огоо ХХК

2 Нарангийн гол-Нарантуул зах                                    Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ

3 ХМК-Нарантуул зах                                                     Сутайн буянт ХХК

4 Баянхошуу-Нарантуул зах             10.00                      Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ

5 Нисэх-Нарантуул зах                      12.30                      Автотерминал трейд ХХК

6 Яармаг-Нарантуул зах                    15.00                     Эрдэмтранс ХХК

7 Дэнжийн 1000-Нарантуул зах                                   Монкара ХХК

8 Чингэлтэй-Нарантуул зах                                           Эрдэмтранс ХХК

9 Бэлх-Нарантуул зах                                                    Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ

10 Шархад-Нарантуул зах                                              Тэнүүн-Огоо ХХК

11 Улаанхуаран-Нарантуул зах                                       Блюбус  ХХК

 

Мөн “Дэнжийн 1000”-ын автозамын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээ авч байгаатай холбогдуулан “Дэнжийн 1000” чиглэлд хүрч үйлчилдэг нийтийн тээврийн 4 чиглэлийн хөдөлгөөнийг нэг чигт оруулан явуулах зохицуулалт хийх аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ