АН-ын VII их хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАрдчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус 50 дугаар хурал өчигдөр Төрийн ордонд боллоо.
Хуралдааныг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, ҮЗХ-ны гишүүн Ц.Туваан нар даргалав. Энэ удаагийн хуралдаанаар VII их хурлын дарга, тэргүүлэгчид болон тооллогын комисс, мандатын комиссоор ажиллах хүмүүсийг томилов.
Мөн VII их хурлаар намынхаа үндсэн дүрмийг хэлэлцэнэ. Харин үзэл баримтлалаа хавар хуралдах ээлжит их хурлаар хэлэлцэхээр тогтлоо. АН-ын ҮЗХ-ны бүрэлдэхүүнийг намын их хурлын дараа дахин шинээр томилох тул одоогийн ҮЗХ-ны бүрэлдэхүүний сүүлчийн хурал юм.
Б.Туул