Грэммийн шагналуудыг Адель "хамлаа"

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-02-13 16:33:13

ЛОС-АНЖЕЛЕС./CNN/. Орон нутгийн цагаар ням гарагийн орой АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо болсон Грэммийн шагнал гардуулах 59 дэх удаагийн ёслолын үеэр Английн поп од Адель "Hello" дуугаараа “шилдэг дуу” болон “шилдэг бичлэг”-ийн шагнал хүртлээ.

Грэммийн “шилдэг дуу” номинацид Бейонсегийн "Formation”, Жастин Биберийн “Love Yourself”, Майк Познерын "I Took A Pill In Ibiza" болон Лукас Грэмийн “7 Years" дуу өрсөлдсөн байна.

Өдгөө 28 настай дуучин Адель  “25” цомгоороо “шилдэг цомог”-ийн шагнал хүртсэн байна.

Мөн тэрбээр “шилдэг поп соло үзүүлбэр” болон “шилдэг поп гоцлол цомог” номинацийн эзэн болжээ.

Дуучин бүсгүй “шилдэг цомог”-ийн шагнал хүртэх үеэрээ "энэ шагналыг Бейонсе “Lemonade” цомгоороо авах ёстой байсан" гэж хэлжээ.

“Грэмми-2017” шагнал гардуулах ёслолыг "Hello" дуугаараа эхлүүлсэн Адель нутаг нэгт дуучин Жорж Майклын дурсгалд зориулан түүний “Fast Love” дууг дуулсан байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ