Пакистаны шүүх Валентины өдрийг тэмдэглэхийг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-02-14 11:17:11

ИСЛАМАБАД. /AP/. Лалын шашны сургаал номлолд харш гэх үндэслэлээр Пакистаны нийслэл Исламабад хотод Гэгээн хайрын баяр буюу Валентины өдрийг тэмдэглэхийг хоригложээ.

Өрнөдийнхний баярыг тэмдэглэхийг бүх нийтэд хориглох тухай шийдвэрийг тус улсын шүүх гаргасан байна. Үүний дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Валентины баяртай холбоотой ямар нэгэн мэдээ мэдээлэл гаргахыг хоригложээ.

Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг тус улсын Засгийн газраас хууль сахиулагчдад үүрэг болгосон байна. Өнгөрсөн онд мөн адил энэ баярыг тэмдэглэхийг хориглож байсан юм.

Пакистаны лалын шашинтнууд болон радикал намууд Валентины өдрийг “барууныхнаас авсан гаж буруу зүйл” гэж үздэг аж.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ