Шинэ хичээлийн жилийн соёл хүмүүжлийн нээлт боллоо

Орон нутагт | Сэлэнгэ
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 09:52:54

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕББД 5-р 12 жилийн сургууль хичээлийн шинэ жилийн соёл хүмүүжлийн ажлын нээлт “Алтан намар” өдөрлөгөө энэ сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Хичээлийн шинэ жил  эхэлж сургууль бүр соёл хүмүүжлийн ажлын нээлтээ хийж, “Алтан намар” өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаад Сүхбаатар сумын 1-р баг буюу корпусын гэх тодотголтой ЕББД 5-р 12 жилийн сургууль соёл хүмүүжлийн ажлынхаа нээлтийг эцэг, эхчүүд, сурагчидтайгаа хамтран амжилттай зохион байгууллаа.

"Алтан намар" өдөрлөгийн үеэр ширээ засалт, жимс хүнсний ногоо, гурилан болон махан бүтээгдэхүүн,  хамгийн хамгийн гэсэн төрлүүдээр шалгаруулалт явууллаа. Энэхүү уралдаанд бага ангиудаас н.Байгалмаа багштай 4а анги, дунд ангиас н.Ариунзаяа багштай 8а анги, ахлах ангиас н.Галбадрах багштай 11а анги бусдыгаа хошуучиллаа.

Сүхбаатар сумын 1-р багийн иргэдийн хувьд өрх бүр их бага хэмжээгээр хүнсний ногоо тарьж ургуулан нөөшилдөг бөгөөд хүүхдүүд өөрсдөө хүнсний ногоог тарьж ургуулах, арчлах  түүнийгээ боловсруулах гээд олон зүйлд суралцжээ. Үүнд нь эцэг, эхчүүд нь үлгэрлэн сургуулиас зохион байгуулж байгаа тус үйл ажиллгаанд идэвхитэй оролцож байгаа аж. Тус сургуулийн захирал Б.Болд:”Манай сургуульд Сүхбаатар сумын “Хонгор морьт”-ын 1-р багийн 250 орчим сурагчид 1-12-р ангид  суралцаж байна. Шинэ хичээлийн жилд хүүхэд бүрийг эрүүл чийрэг бие бялдартай, эрэгцүүлэн бодох чадвартай, эх оронч сэтгэлгээтэй эрдэмд шамдсан хүүхэд болгон төлөвшүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа. Манай сургууль дээр ДЗМОУБ-ын Сэлэнгэ ОНХХ-тэй хамтран хэрэгжүүлж буй хүүхэд хөгжил хөтөлбөр, Шведийн “Нэг дэлхий-Нэг хүүхэд” хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Мөн шинэ хичээлийн жилд манай сургууль дээр 5 төрлийн хичээлийн сонгон, урлан, гитар, бишгүүр, волейвол, үндэсний бөх, техникийн зэрэг дугуйлангууд ажиллуулахаар   соёл хүмүүжлийн ажлуудаа эхлүүлээд байна” хэмээн ярилаа.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ