Хоёрдугаар сарын 20-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-02-20 09:10:00

09.00 цагт ХСИС-д “Оюуны өмч, улсын бүртгэлийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний бага хурал болно.

09.30 цагт Шангри-Ла зочид буудалд “Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт болно.

09.30 цагт Хөдлөх хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сангийн нээлт Туушин зочид буудалд болно.

11.00 цагт МҮЭХ-нд Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд Шүүхийн ёс зүйн хорооны "Шүүгчийн ёс зүй, хариуцлага" сэдвээр мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд хурдан морины хаврын уралдааныг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Хүннү Молл”-д амьжиргааны түвшингээр тав ба түүнээс доош үнэлгээтэй 350 айл өрхөд гурван жилийн турш хэрэгжүүлсэн “Төгсөлтийн аргачлал" хөтөлбөрийн "Гэрчилгээ гардуулах ёслол"-ын ажиллагаан болно.

Холбоотой мэдээ