60 орчим түр ажлын байр зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-10-20 13:49:41

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж одоогоор 40 гаруй төрлийн 60 орчим түр ажлын байр зарлаад байна.

Үүнд, борлуулалт, амталгаа сурталчилгаа, үйлдвэрийн туслах, судалгаа, үйлчилгээний ажилтан, ном борлуулалт,  бичиг хэргийн ажлууд зонхилж байгаа аж.

Өдөрт дунджаар 40 гаруй байнгын ажил хайгч бүртгүүлж 60 орчим хувь нь 300 гаруй ажлын байрнаас өөрт тохирсон ажлын байранд зуучлагддаг ба ихэнх хүмүүс нь ажлын туршлагагүй болон ажил олгогчийн шаардлагыг хангадаггүй байна. Түүнчлэн хөдөө орон нутагт ажиллах ажлын байрны захиалга их байдаг боловч ажиллах хүч хомс, ихэнх залуучууд  хөдөө орон нутагт ажиллахаасаа илүү хотод ажиллах сонирхолтой байдаг гэнэ.

Харин цагийн ажлын хувьд өдөрт 80 гаруй оюутан залуус бүртгүүлж 90 орчим хувь нь өөрийн хүссэн ажлын байранд зуучлуулжээ. Дийлэнх оюутан залуус бүтэн өдрөөр бус хичээлийнхээ хажуугаар өдөрт 3-5 цаг ажил хийх хүсэлтэй байдаг боловч өнөөгийн нөхцөлд өдөрт 3-5 цаг ажиллуулах ажил олгогч ховор бөгөөд цагаар бус өдрөөр ажиллуулах сонирхолтой байдаг байна. Сүүлийн үед барилгын туслах, замын туслах, газар тариалангийн ажил улирлын чанартайгаар ховорджээ.

Б.Туул

 

Холбоотой мэдээ