Аймгийн алдарт уяачдад шагнал гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-20 16:17:12

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн “Алдарт уяач”, “Алдарт уралдаанч хүүхэд”-эд шагнал гардуулах ёслол боллоо. Энэ жил аймгийн “Алдарт уяач”-ийн цолны болзлыг 9 уяач, “Алдарт уралдаанч хүүхэд”-ийн цолны болзлыг 10 хүүхэд хангаж, шагнал хүртсэнийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг нар гардууллаа.

Баян-Агт сумын уяач П.Отгонтэнгэр, Баяннуур сумын уяач З.Насандулам, Бугат сумын уяач Х.Ганбат, Б.Наранцогт, Хишиг-Өндөр сумын уяач Ж.Халтар, Могод сумын уяач С.Хишигдаваа, Хутаг-Өндөр сумын уяач М.Эрхэмбаяр, Тэшиг сумын Уяач Ж.Цэгмэд, Дашинчилэн сумын уяач П.Энхбаяр нарт “Алдарт уяач” цол олгожээ.

Мөн аймгийн “Алдарт уралдаанч хүүхэд”-ээр Баян-Агт сумын Б.Батхүү, Ч.Доржсамбуу, Булган сумын С.Мягмарсүрэн, С.Ганжигүүр, Бугат сумын Б.Чинзориг, Могод сумын Ч.Бат-Очир, Сайхан сумын Н.Байгалмаа, Хутаг-Өндөр сумын Н.Цэнгэлсүрэн, О.Доржсамбуу, Хишиг-Өндөр сумын Ц.Элбэгдорж нар шалгарсан байна. 

Баян-Агт сумын Ч.Доржсамбуу унасан хүлгээ 41 айраг, түрүү магнайд хурдлуулсан бол Бугат сумын Б.Чинзориг хурдан морио 33 айраг түрүүнд давхиулж цоллуулсанаас аймаг, бүсийн наадамд 11 айраг, 5 түрүү авсан амжилтаар тэргүүлж байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ