Цэцэрлэгийн хүртээмжийг 100 хувь болгох хүсэлт гаргалаа

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 14:23:40

Дорноговь аймгийн БСГ-аас аймгийн ИТХ-д хандаж Сайншанд, Замын-Үүд суманд  дахин хоёр цэцэрлэг барих шаардлагатай байгааг уламжиллаа.

Тус байгууллагаас гаргасан судалгаагаар Дорноговь аймгийн хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилд  төрийн 29, төрийн бус дөрөв, төмөр замын харьяанд зургаа, нийт 39 цэцэрлэгт 6119 хүүхэд  сургуулийн өмнөх боловсрол  эзэмшиж буй нь  цэцэрлэгт хамрагдах боломжтой нийт хүүхдийн 97.5 хувь нь болж байгаа аж.

Цэцэрлэгийн барилгын хүчин чадал нэмэгдэж байгаа боловч сургуулийн өмнөх боловсролд бага насны хүүхдийг бүрэн хамруулж чадахгүй байгаа аж.

Цэцэрлэгийн нэг бүлэгт дунджаар 25 хүүхэд сурах стандарттай боловч аймгийн бүлэг дүүргэлтийн дундаж 37, хамгийн их нь Сайншанд сумын 1,2,3,4,5,6,8,9 дүгээр цэцэрлэгийн бүлэг дүүргэлт 42, Замын-Үүд сумын 1,2,3,4 дүгээр цэцэрлэгийн бүлэг дүүргэлт 48.5 байгаа аж.Сайншанд, Замын-Үүд суманд  шилжилт хөдөлгөөн, хаягийн бүртгэлээс шалтгаалж  цэцэрлэгт явж чадахгүй 2-5 насны 165 хүүхэд байна. Тиймээс тус сумын зургадугаар багийн шинэ суурьшлын бүсэд, Замын-Үүд сумын гуравдугаар багийн нутагт цэцэрлэгийн зориулалтаар газар олгох боломжтой  байгааг   дурджээ. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ