Одон орончид харь гарагийн байгууламж илрүүлсэн байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
aminaa@montsame.mn
2015-10-20 14:42:41

МОСКВА. /Sputnik/. 1500 гэрлийн жилийн зайтай орших газраас илрүүлсэн ховор нээлтээ эрдэмтэд холын одыг тойрсон харь гарагийнхны барилга байх магадлалтай хэмээн үзэж байна. Даваа гарагаас судалгаа эхэлжээ.

НАСА-гийн Кеплер телескопоор алс холын гарагийн эрэлд тэнгэрийг дурандаж оддын гэрэл дундах бүдэг гэрлийг ч нягталдаг. Тэдгээр гэрэл нь бидний үзэх орчин болон оддын хооронд гарагууд шилжихэд үүсдэг юм. Тэр өчүүхэн гэрлийн бүдгэрлээр бид гарагийн хэмжээг тодорхойлох боломжтой.

Харин өнгөрсөн долоо хоногийн мэдээнд, телескоп "KIC 8462852" одын орчимд сонирхолтой зүйл олсон гэжээ. Энэ нь гараг байхад хэтэрхий том бөгөөд нөлөө нь ч ердийн биш ажээ. Солир гэсэн онол байгаа ч тэр тайлбар төгс нийцэхгүй байна. "KIC 8462852"-ыг  тойрч буй юу ч байсан хүн төрөлхтөн тайлбарлах боломжгүй гэв.

Хэтрүүлэг байж болох ч зарим эрдэмтэн үүнийг оддын эрчим хүчийг ашигладаг харь гарагийн аварга том байгууламж байх магадлалтай гэж үзэж байна. Эрдэмтдийн нийгэмлэг үүнийг магадгүй, жинхэнээсээ харь гарагийн объект байх албагүй гэж маргаж буй ч одон орончид итгэл өвөрлөн  "KIC" рүү телескопоо эргүүлжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ