Завханд Б.Явуухулангийн 88 насны ойг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-02 22:33:51

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт Монгол Улсын Соёлын  Гавьяат Зүтгэлтэн, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 88 насны ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Б.Явуухулангийн 88 насны ойг гуравдугаар сарын 13-16-ны өдрүүдэд тусгай хөтөлбөрийн дагуу уран бүтээлийг нь ард түмэндээ сурталчилан таниулж хойч үедээ өвлүүлэн үлдээх олон талын арга хэмжээгээр зохион байгуулах юм. Энэхүү арга хэмжээг Завханы Музей, Утга зохиолын нэгдэл, Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театр, аймгийн ЗДТГ, Улиастай сумын ЗДТГ, Зэвсэгт хүчний 325-р анги, Боловсрол Соёл урлагийн газар хамтран зохион байгуулах юм байна. Арга хэмжээг угтаж аймгийн Алдартны Музейн Явуухулангийн танхимд  засвар хийж шинэчлэх, мөн "Оюуны жимс" яруу найргийн наадам, яруу найрагчдийн өдөрлөг, "Би хаана төрөө вэ?" нэртэй Б.Явуухулангийн шүлгээр бүтсэн дууны уралдаан, Зэвсэгт хүчний 325-р ангийн “Тэнгэрийн харуул” хамтлаг Б.Явуухулангийн шүлгээр бүтсэн дуунуудаарх тоглолтыг зохион байгуулах гэж байна.

Мөн үеэр Завханы Номч клубуудын “Аялгуу тансаг Монгол хэл минь” өдөрлөг, аймгийн  алдартны  музейн  Б.Явуухулангийн танхимд мөнгөн жүнзний ёслол, зохиолч уншигчдын уулзалт, Алдархаан сумын Мандаат уулын Ар амны тасархайд Б.Явуухулангийн төрсөн бууцанд зочлох, яруу найргын өдөрлөг тус тус болох юм.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ