Сурагчдын амралт энэ сарын 27-оос эхлэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/ ЕБС-иудын 2016-2017 оны хичээлийн жилийн 3-р улирлын ээлжит амралт энэ сарын 27-оос Увс аймагт эхлэх гэж байна.
Сурагчдын амралт 14 хоног үргэлжлэх аж. Бага, дунд, ахлах ангийн хүүхдүүд нэгэн зэрэг амрах бөгөөд амралтын эхний 7 хоногт төрөлжсөн хичээлийн олимпиадууд явагдах юм байна. “Мал төллөлтийн үеийг тааруулан сурагчдын хичээлийн амралтыг тавьж байна” хэмээн аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Л.Дашням хэллээ.
Өнгөрсөн 1-2-р сард Увс аймгийн хэмжээнд ханиад томуу их гарсантай холбогдуулан бага ангийн сурагчдыг 14 хоногоор амраасан юм. Энэхүү амралтыг хагас, бүтэн сайн өдрүүдэд хичээллэж нөхсөн байна. Бага ангийн сурагчдын зуны амралт эрт эхлэх бөгөөд 1-2 ангийнх 5-р сарын 25-аас, 3-5-р ангийн сурагчдын амралт 6-р сарын 1-ээс тус тус амрах аж.
Б.Батхүү