АНУ, ОХУ тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-21 11:49:14

ВАШИНГТОН. /NHK/. Сирийн агаарын орон зайд гарч болзошгүй ослын эрсдэлийг бууруулах арга хэмжээ авахаар АНУ, ОХУ тохиролцсон байна.

Агаарын орон зайн аюулгүй байдлын тухай харилцан ойлголцлын санамж бичигт ОХУ-ын Батлан хамгаалах яам болон Пентагон гарын үсэг зурлаа гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Петер Күүк өчигдөр мэдэгдэв.

Энэ нь хамтын ажиллагаа эсвэл дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцээ биш гэж Күүк тайлбарлаад, Сирийн Засгийн газрыг эсэргүүцэгч хүчинд агаараас цохилт өгч байна гэж ОХУ-ыг буруушаажээ.

Энэ гэрээ нааштай арга хэмжээ юм гэж ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Анатолий Антонов мэдэгдэв. Тэрбээр, АНУ эвслийнхээ бусад гишүүнд бидний тохиролцсон дүрмийг танилцуулж, тэдгээрийг дагаж мөрдүүлэх үүрэг хүлээсэн гэж мэдэгджээ.

Сири дэх “Лалын улс” бүлэглэлд АНУ-тэргүүтэй эвсэл болон ОХУ агаараас цохилт өгч байна. Үүнээс үүдэн хоёр орны нисэх онгоцууд мөргөлдөж, осол гарч болзошгүй гэсэн болгоомжлол газар авсан юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ