Европт Facebook-г сэжиглэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-10-21 12:13:57

МОСКВА. /Sputnik/. АНУ тагнаж байж болзошгүй шалтгаанаар Атлантын дээгүүрх "Facebook"-ийн мэдээллийн чөлөөтэй урсгалыг тасалж магадгүй.

15 жилийн өмнө АНУ, Европын холбоо “Аюулгүй боомт” хэлэлцээрийг байгуулжээ. Тэр баримт бичиг нь АНУ-ын технологийн компаниуд Европын хэрэглэгчид рүү мэдээллийг хувийн нууцлалыг нь найдвартай хангаж, чөлөөтэй нэвтрүүлэх талаар байсан юм.

АНУ-ын Аюулгүй байдлын агентлагийн гэрээт ажилтан асан Эдвард Сноудений дэлгэсэн мэдээлэл энэ гэрээг эргэж харахад хүргээд байна. АНУ-ын засгийн газрын интернэт ажиглалтын цар хүрээг дэлгэсэнтэй холбогдуулан Европын Холбооны шүүхээс энэ сарын эхээр уг гэрээг хүчингүйд тооцсон байна.

Шүүхийн шийдвэр гарсны дараагаар Австралийн хуулийн оюутан Макс Шремс зарга мэдүүлсэн байна. Тэрээр "Facebook" АНУ-ын тагнуулын агентлаг руу мэдээлэл дамжуулсан хэмээн 22 гомдол гаргасан юм.

Харин Венын шүүх Шремсийн заргыг хүлээж аваагүй бөгөөд энэ хэрэгт Facebook, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлагийн хамтын ажиллагаа  Европын нууцлалын хуулиудыг зөрчсөн гэжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ