“Хишиг өдөр”-т хонины хөрөг бүтээлийг дэлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-21 13:10:19

Монголын Контемпорари урлагийн төвийн гишүүн, залуу уран бүтээлч Д.Энэрэл маргааш “Хишиг өдөр” анхны бие даасан үзэсгэлэнгээ 976 Aрт Галерейд нээх гэж байна.

Уг үзэсгэлэнд монотип аргыг ашиглан туурвисан, орчин үеийн хэллэг бүхий 30 орчим хонины хөрөг бүтээлийг олон нийтэд дэлгэн үзүүлэх юм. 

Монгол ёсноо “хишиг өдөр” хэмээн хонь хариулах ээлжит өдрийг хэлдэг. Хишиг өдрийн ээлжийн эзнийг хүндэтгэн тухайн өдөр хонины махны дээжийг өгч, цагаан идээгээр дайлдаг уламжлалтай. Хонийг гол дүрслэгдэхүүнээ болгодог уран бүтээлчийн хувьд энэ өдөр “Хишиг өдөр” юм.

Нээлтийн үйл ажиллагаанд энгийн монгол ахуй таныг угтаж ирсэн зочдоо айраг, чанасан толгой, сүүтэй цайгаар дайлах аж. 

Ж.Болор

Холбоотой мэдээ