Өнөөдрийн арилжаагаар 10  компанийн хувьцаа өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-03-16 17:16:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн арилжаагаар  “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн 94 088 ширхэг хувьцаа арилжсанаас 10  компанийн хувьцаа өслөө.

Тодруулбал долоон  компанийн хувьцаа буурсан  бол гурван компанийнх тогтвортой байлаа. Үүнээс “Гутал”  компани хамгийн өндөр буюу 14.92 хувиар өссөн бол "Монгол керамик” компани хамгийн өндөр буюу 11.11  хувиар буурав. 

Мөн өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 14,364 ширхэг үнэт цаас 1 тэрбум  422 сая 773 130 төгрөгөөр арилжсан байна.

 Түүнчлэн  "MSE ALL" индекс 853.54 нэгж болж 0,28 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 467 тэрбум 472 сая 921 194 төгрөг боллоо.  

Холбоотой мэдээ