"Баянтээг” ХК 25.2 сая төгрөгийн ногдол ашиг тараана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. "Баянтээг” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар тогтоол гаргаж, нэгж хувьцаандаа 100 төгрөг буюу нийт 25.2 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болсон байна.
Тиймээс ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг ирэх сарын 3-ны өдрөөр гаргах юм байна. Ногдол ашгийг зургадугаар сарын нэгний өдөр "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэжээ.
Б.Заяа