ОХУ-ын агаарын цохилтод 127 энгийн иргэн өртсөн гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-21 16:20:30

ДАМАСК. /NHK/. Сирид өгч буй ОХУ-ын агаарын цохилтод энгийн 120 гаруй иргэн өртөж, амиа алдсан гэж Сирийн сөрөг хүчинтэй холбоотой хүний эрхийн төлөөх байгууллага мэдэгдэв.

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор ОХУ агаарын цохилт өгөх ажиллагааг есдүгээр сарын 30-нд эхлүүлсэн билээ.

Гурван долоо хоног үргэлжилж байгаа ОХУ-ын агаарын цохилтод 370 хүн өртөж, амиа алдсаны 127 нь энгийн иргэн байгаа бөгөөд тэдний дунд хүүхэд, эмэгтэйчүүд байна гэж Их Британид төвтэй Сирийн хүний эрхийн ажиглагч байгууллага мэдэгджээ.

Энгийн иргэдийг ялгалгүй агаараас цохилт өгч байна гэж тэд ОХУ-ын хүчнийг буруушаасан байна.

Мөн Латакиа мужийн баруун нутагт өгсөн агаарын цохилтоор босогчдын удирдагчийг устгасан гэж байгууллага мэдэгдэлдээ дурджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ