Аймгийн аварга тогооч нарыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 16:50:45

“Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын аймгийн зөвлөлгөөн” Баянхонгор аймагт анх удаа боллоо. Зөвлөлгөөн салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтнуудын санал бодлыг оруулахад чиглэжээ.

Мөн зөвлөгөөний үйл ажиллагааны хүрээнд “Аймгийн аварга тогооч” шалгаруулах тэмцээн болсон байна. Уралдаанд 26 аж ахуй нэгж байгууллагын 48 тогооч, хүнс үйлдвэрлэгчид оролцжээ.

Уралдаанд “Ресторан, зоогийн газар, кафе”-н төрөлд ББХТөвийн тогооч н.Давааням түрүүлсэн бол “Цэцэрлэг, сургууль, эмнэлэгийн тогооч” төрөлд 9-р цэцэрлэгийн тогооч н.Энхтуяа, Багийн төрөлд "Шар булаг" зоогийн газар тус тус тэргүүлсэн байна.

Тэмцээнийг Монголын мастер тогоочдын холбоо, Баянхонгор аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран зохион явуулжээ. Ур чадварын тус уралдаан Баянхонгор аймагт 2 дахь удаагаа болж байгаа нь энэ аж.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ