“Орос шүлгийг хэн сайн унших вэ?” уралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 18:45:56

Монгол-Оросын “Найрамдлын өдрүүд” ирэх сарын таванд тохиохтой холбогдуулж зарласан “Орос дууг хэн сайн дуулах вэ?” уралдаан тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд энэ сарын 10-нд болсон бол энэ удаа “Орос шүлэг”-ийн уралдаан амжилттай болж өндөрлөв.

Уралдаанд ерөнхий боловсролын долоон сургуулийн дунд ангийн 22 сурагч гоцлол шүлэг, багийн шүлгээр өрсөлдлөө. Оролцсон сурагчдын бэлтгэл сайн, идэвх санаачлагатай өрсөлдөх чадвар өндөр байсан тул шүүгчид гоцлол шүлгийн төрөлд эхний гурван байр тус бүрд хоёр сурагчийг шалгаруулсан юм. Тэргүүн байрыг “Од” цогцолбор сургуулийн наймдугаар ангийн сурагч н.Тэмүүүлэн, “Союз” сургуулийн 8а ангийн сурагч Б.Төгөлдөр нар эзэлсэн бол дэд байрт 15 дугаар сургуулийн 8а ангийн сурагч н.Балдандорж, нэгдүгээр сургуулийн 8б ангийн сурагч н.Алтаншагай, гуравт Шарын гол сумын зургадугаар сургуулийн 8а ангийн сурагч Ү.Баярцэцэг, 18 дугаар сургуулийн 8б ангийн сурагч С.Соёлмаа нар тус тус оров. Харин багийн шүлгээр “Наран” сургууль, “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн сурагчид эхний байрт шалгарав. “Найрамдлын өдрүүд”-эд аймгийн Боловсрол, Соёлын газар нь тус аймаг дахь ОХУ-н Ерөнхий Консулын газартай хамтарч олон уралдаан тэмцээн зохион байгуулж иржээ.

Түүнчлэн “Орчин үеийнхний нүдээр” гар зургийн уралдаан ирэх сарын дөрвөнд, Орос хэлний багш нарын “Русский чай” өдөрлөг 22-нд, бүсийн “Орос хэлний олимпиад” 24-25-нд, аймгийн “Орос хэлний Мини олимпиад” 28-нд явагдаж ирэх сарын тавны өдөр “Найрамдлын өдрүүд”-ийн хаалт шилдэг сурагчдын “Гала тоглолт”-оор өндөрлөх аж.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ