Эрчүүдийн чуулга уулзалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-27 17:24:38

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Тэшиг сумын ИТХ-ын эрэгтэй төлөөлөгчдөөс санаачлан "Эрэгтэйчүүдийн чуулга уулзалт"-ыг зохион байгууллаа.

-Жендерийн тэгш байдал гэж их ярьдаг. Энэ нь эмэгтэйчүүдийн тухай асуудал биш гэдгийг анхаарч сумын эрэгтэйчүүдийн чуулга уулзалт хийсэн. Эр хүн гэдэг айл гэрийн ноён нуруу, өмөг түшиг нь байдаг. Тиймээс ч сумын ажил үйлс эрчүүдээс ихээхэн шалтгаалах учир ийм арга хэмжээ зохион байгууллаа гэж сумын Засаг дарга Б.Батсайхан ярьлаа.

Чуулга уулзалтын үеэр шилдэг 5 аавыг шалгаруулан шагналыг гардуулжээ. Д.Батхишигийг “Ёс жудагтай аав”, Ж.Бямбааг “Нийгмийн зүтгэлтэн аав”,  Б.Жанлавыг “Хөдөлмөрч аав”, П.Цэгмидийг “Сайн үйлстэн аав”, С.Бат-Эрдэнийг “Уран гартан аав”-аар тодруулсан байна. Мөн “Аавдаа бичсэн захидал” уралдаан зарлаж, Ч.Сарангэрэл,  Г.Дөлгөөн,  Ч.Уяхан нарынх шилдэг 3 захидлаар шалгарчээ.

М.Батжаргал

Холбоотой мэдээ