Л.Месси тодорхой хугацаагаар эрхээ хасуулж магадгүй боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТАСТАНА./КАZINFORM/. Нэрт хөлбөмбөгчин Л.Месси туслах шүүгчийг доромжилсны учир тоглох эрхээ хасуулж магадгүй байна. Энэ явдал 2018 оны ДАШТ-ий сонгон шалгаруулах шатны Аргентин-Чилийн багуудын тоглолтын үеэр болсон тухай Испанийн "Marca" сонинд бичжээ.
ФИФА-гийн төлөөлөгчдийн ярьснаар, Месси туслах шүүгч рүү бүдүүлэг үг хэллэг хэрэглэн, дайрч давшилсан учраас түүний эрхийг тодорхой хугацаагаар хасна гэдгийг Аргентины Хөлбөмбөгийн холбоонд анхааруулсан байна.
Харин тоглолтыг шүүж байсан Бразилын шүүгчид хэлэхдээ, Мессигийн хувьд ямар нэгэн бүдүүлэг үг хэллэг хэрэглэн, дайрч давшлаагүй гэжээ. Үүний хариуд, ФИФА мэдэгдэхдээ, шүүгчид сонсоогүй байсан ч гэлээ Мессиг шийтгэх үндэслэл, эрх байгаа гэдгийг анхааруулсан байна.
Эрхийг нь хассан тохиолдолд Л.Месси шигшээ багийн тоглогчийн хувиар 2-4 тоглолтыг өнжих бололтой.
Аргентин-Чилийн тоглолт 23-ны өдөр Буэнос-Айрест болж, талбайн эздийн ялалтаар /1:0/ өндөрлөсөн билээ. Цорын ганц гоолыг Месси 16 дахь минутанд торгуулийн цохилтоор оруулсан юм.
Х.Сарнай