Өсвөрийн чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Энэ сарын 26-нд Монгол Улсын арслан, гавьяат тамирчин Ө.Эрдэнэ-Очирын нэрэмжит өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 14 сумын 150 гаруй тамирчин найман жинд өрсөлдөж дүнгээ гаргав.
Чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах 15-17 насны тэмцээнд 40 кг-ийн жинд тэргүүн байрыг охидоос Батсүмбэр сумын тамирчин Э.Одгэрэл, хөвгүүдээс Эрдэнэ сумын тамирчин С.Батболд, 43 кг-ийн жинд тэргүүн байрыг охидоос Эрдэнэсант сумын тамирчин Э.Рэнцэнханд, Хөвгүүдээс Баянхангай сумын тамирчин Э.Зэлмүүн, 46кг-ийн жинд охидоос Эрдэнэсант сумын тамирчин Ц.Урангоо, хөвгүүдээс Зуунмод сумын тамирчин Л.Билгүүн, 49 кг-ийн жинд охидоос тэргүүн байрыг Батсүмбэр сумын тамирчин О.Ууганзаяа, хөвгүүдээс 54кг-ийн жинд Баянхангай сумын тамирчин Г.Жанчивдорж нар тус тус эзэлж шилдгээр шалгарчээ.
Мөн 52 кг-ийн жинд охидоос тэргүүн байрыг Эрдэнэсант сумын тамирчин Л.Батцэцэг, хөвгүүдээс Зуунмод сумын тамирчин А.Мөнхбат, 56 кг-ийн жинд охидоос Баянхангай сумын тамирчин Г.Энхжин, хөвгүүдээс 63кг-ийн жинд Батсүмбэр сумын тамирчин Б.Төрболд, 60 кг-ийн жинд охидоос тэргүүн байрыг Лүн сумын тамирчин А.Янжинлхам, 69кг-ийн жинд Зуунмод сумын тамирчин М.Тэмүүжин, 65 кг-ийн жинд охидоос Батсүмбэр сумны тамирчин Б.Шинэсаран, хөвгүүдээс 76 кг-ийн жинд Жаргалант сумын тамирчин Ө.Ариунболд нар тус тус эзэлж үргэлжлүүлэн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсныг Тэмцээний ерөнхий шүүгч, Улсын шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр онцлов. Тэрээр цааш нь хэлэхдээ Төв аймгийн тамирчдын чадвар чансаа улсдаа болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхөөр болсон ба өдөр ирэх тусам чадвар нь өсөн нэмэгдэж байгаа гэв.
Багийн дүнгээр тэргүүн байранд Ц.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Батсүмбэр сум орсон бол Т.Алтанхуяг дасгалжуулагчтай Баянхангай сум удаалав. Гуравдугаар байрыг Д.Сугар дасгалжуулагчтай Эрдэнэсант сум эзэллээ.
Т.Есүхэйтөмөр