Төв аймгийн Ардчилсан намын сонгуульд нийт 154 өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-30 14:35:49
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Ардчилсан намын шинэчлэлийн хоёр дахь давлагаа буюу Үндэсний бодлогын хорооны гишүүд, аймаг, нийслэл, дүүргийн намын дарга нар, намын хорооны гишүүдээ бүх гишүүдээс сонгох сонгууль үргэлжилж байна.

Төв аймгийн Ардчилсан намын даргын сонгуульд  Ц.Мэндсайхан өрсөлдөж байна. Тэгвэл ҮБХ-ны гишүүнд 18 хүн нэр дэвшихээр бүртгүүлсэн байна. Харин Төв аймгийн Ардчилсан намын хороонд нийт 154 хүн нэр дэвшигч, сумын ардчилсан намын хороонд 13 сумын 19 нэр дэвшигч өрсөлдөхөөр болжээ. Сонгуулийн санал хураалт дөрөвдүгээр сарын хоёрны өдөр орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана.

Ардчилсан намын Дотоод сонгууль зохион байгуулах хорооноос нийт гишүүддээ хандаж сонгуульдаа идэвхтэй оролцож, бүх гишүүдээрээ асуудлаа шийдүүлдэг, бүх гишүүдийнхээ оролцоог хангах шинэчлэлийн ажилдаа идэвхтэй байхыг уриаллаа.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ