Коллежийн оюутнуудад монгол өв уламжлалын хичээл орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-03-30 18:36:02

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Төв номын сангийн номын санч нар “Монгол өв уламжлалаа дээдлэе” аяны хүрээнд Улаангом политехник коллежийн оюутнуудад хичээл заасан байна.

Монгол гэр, Монгол түмний байгалиа шинжлэх уламжлалт арга ухаан, Монгол аж төрөх зан үйл, Нялхсаа дээдэлж, ахмадаа хүндлэх уламжлал зэрэг сэдвээр явуулсан уг хичээлд оюутнууд идэвхтэй хамрагджээ. Энэхүү хичээлээрээ дамжуулан мартагдах шахсан ардын уламжлалт зан үйл, ёс заншил, тоглоом наадгайгаа сэргээн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, өвлөн үлдээхийг зорьж байна хэмээн номын санч нар ярьж байв. Тэрчлэн номын санч нар аймгийн төвийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд монгол ёс заншил, уламжлалт түүх соёл, хувцас, тоглоом наадгайн талаар мэдлэг олгох зорилгоор өдөрлөг зохион байгуулжээ.

“Ихэнх хүмүүс ардын тоглоом наадгайг зөвхөн шагай няслах төдийхнөөр боддог. Тэгвэл ардын хөлөгт тоглоом, бодлогот тоглоом, үгэн тоглоом гэх мэт хүүхэд багачуудын оюун ухаан, хэл яриаг хөгжүүлэх олон төрлийн тоглоом байдаг бөгөөд эдгээрийг хэрхэн тоглох, ач холбогдлын талаар бид танилцуулахыг зорьж байна” хэмээн Төв номын сангийн Номын санч Б.Лхагважав хэллээ. 

Б.Батхүү

Холбоотой мэдээ