Зүүн бүсийн физикийн олимпиад Сүхбаатар аймагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 13:39:23

Зүүн бүсийн физикийн 18 дугаар олимпиад энэ сарын 31-нээс Сүхбаатар аймгийн төвд Баруун-Уртын 2 дугаар бүрэн дунд сургууль дээр болохыг  зохион байгуулагчид  нь мэдээллээ.

Олимпиадад Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгийн  ерөнхий боловсролын дунд сургуулийн 300 гаруй хүүхэд оролцох бөгөөд эхний гурван байранд шалгарсан төгсөх ангийн сурагчдыг МУИС, ШУТИС, МУБИС-д  шалгалтгүйгээр элсэх эрх олгох юм байна.

Сүхбаатар аймгаас төрөн гарсан физикийн шинжлэх ухааны эрдэмтэн, докторууд болон улсын физикийн олимпиадын хороо тус аймагт ажиллах бөгөөд   эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэн, тэнгэрийн эрхэс сар, одыг дурандах зэрэг олон хэлбэрийн ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.

  Сүхбаатар аймаг  Г.Сүхээ

 

 

Холбоотой мэдээ